УС ҮЛ НЭВТРҮҮЛЭГЧ МАТЕРИАЛ МЕМБРАНЕ
Мембрам нь PVC, TPO, EPDM, HDPE geo-memrane гэх мэт олон төрөл байдаг. Эдгээр нь дотроо орц найрлага төрөл зүйлээсээ хамаараад төрөл төрөл байна. Мембрам нь чанарын хувьд битум материалаас үндсэн шинж чанар болох физик механик, удаан эдэлгээ, хялбар угсралт, эдийн засагт хэмнэлттэй зэрэг давуу талтай.
Одоо Монголд түлхүү хэрэглэгдэж байгаа нь PVC мембрам бөгөөд PVC мембрам нь галд тэсвэртэй галын сорилын гэрчилгээтэй материал юм. PVC мембрам угсрах явцад ил гал ашигладаггүй учир, газрын тос, хими болон бусад галын өндөр эрсдэлтэй үйлдвэр үйлчилгээний барилга байгууламжийн дээвэрийн засварын ажилд нэн тохиромжтой.
Зориулалтын Буугаар +350 C ээс +400 С-д Халааж наадаг :
PVC мембрам нь нарны хэт ягаан туяа, салхи, хэт өндөр ба хасах температур зэрэг гадны нөлөөнд тэсвэртэй. +40C- -40C хэмд өөрийн уян чанараа хадгалдаг ба хөлдөхгүй Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд зохицсон материал юм.
ДЭЭВЭР
ДЭЭВЭР ЗАСВАР
ДЭЭВЭР
БИТУМ материал болон PVC МЕМБРАМ
№ | Үзүүлэлт | Битум болон битум полимер материал | Ус тусгаарлагч PVC мембрам |
1 | Жин | 8,3 кг/м2 | 1,5 кг/м2 |
2 | Шатах чанар | Хүчтэй шатамхай | Бага шатамхай |
3 | Хэт ягаан туяанд тэсвэрлэх чанар | Бага | Их |
4 | Механик гэмтэлд тэсвэрлэх чанар | Бага | Их |
5 | Температурын өөрчлөлтөнд тэсвэрлэх чанар | Бага | Их |
6 | Оёдлын бат бэх чанар | Тэсвэртэй | Маш тэсвэртэй |
7 | Боодлын талбай | 10-15м2 | 40-50м2 |
8 | Илжрэх эсэх | Илжирнэ | Үгүй |
9 | Үндэс ургах эсэх | Суурь материалаас хамаарна | Үгүй |
10 | Ашиглалтын дундаж хугацаа | 10 жил | Ойролцоогоор 50 жил |
PVC МЕМБРАМ УГСРАХ АЖИЛ НЬ БИТУМ МАТЕРИАЛЫН УГСРАЛТЫН АЖЛААС 1.5 ДАХИН ХЯМД ЗАРДАЛТАЙ БАЙДАГ.