
Барилгын дээвэр угсралт
Дээврийн PVC membrane нь Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд зохицсон, +40°C – -40°C хэмд уян чанараа хадгалдаг, хөлддөггүй, галд тэсвэртэй. Зориулалтын буугаар +350°C-аас +400°C-д халааж наадаг тул ямар ч гадаргууг нэг цул биет болгодог.

Байгууллагын товч танилцуулга
“Хас-Авдар” ХХК нь анх 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд албан байгууллага болон амины орон сууцны дээврийн засвар үйлчилгээ, гадна талбайн тохижилт, хөрсний ус тусгаарлалт, саун бассейний ус тусгаарлалт мөн Membrane материал ашиглан ашиглалттай дээврийн ус тусгаарлах ажлыг гүйцэтгэж урт хугацааны баталгаа өгч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд чанартай гүйцэтгэл, чадварлаг хамт олон дээр тулгуурлан үйл ажиллагаагаа өргөжүүлэн барилгын томоохон компаниудтай тогтмол харилцан ажиллаж байна.
Бидний зорилгоЗахиалагчийн сэтгэлд нийцсэн ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд, олон жилийн баталгаа гаргаж хийж гүйцэтгэнэ.
Бидний үзүүлэх үйлчилгээ
Барилгын дээвэр угсралтаас эхлээд уул уурхайн усан байгууламж хүртэл ус тусгаарлалтын цогц шийдэл.

Дээвэр угсралт
PVC мембрамаар дээвэр угсралт, засвар. 30–50 жилийн турш засвар үйлчилгээ шаардахгүй.
Дэлгэрэнгүй →
Хөрсний ус тусгаарлалт
Барилгын хамгийн чухал хэсгийн нэг болох хөрсний ус тусгаарлалт, зоорь дулаалгын ажил.
Дэлгэрэнгүй →
Гадна талбайн тохижилт
Шалны цутгалга болон өнгөлгөө, барилгын гадна талбайн тохижилт.
Дэлгэрэнгүй →
Уул уурхайн усан сан байгууламж
Цөөрмийн усан сан төсөлд ашигладаг GEO-membrane.
Дэлгэрэнгүй →
Барилгын засвар, засал чимэглэл
Барилгын дээвэр, засвар үйлчилгээ, засал чимэглэлийн ажил.
Дэлгэрэнгүй →Таны барилгад тохирох шийдлийг үнэ төлбөргүй санал болгоно.
Чанар, баталгаа, туршлага
Урт хугацааны баталгаа
Гүйцэтгэсэн ажил бүрдээ олон жилийн чанарын баталгаа гаргаж өгдөг.
Мэргэшсэн инженерүүд
Инженер ажилчид маань мембраны технологиор Шанхай хотод мэргэшсэн.
Гэрээт үйлдвэрийн материал
Мембране материалаа дээврийн онцлогт тохируулан гэрээт үйлдвэрт захиалан хийлгэдэг.
Цогц үйлчилгээ
Зөвлөгөө, материал нийлүүлэлт, угсралт, засвар үйлчилгээг нэг дороос.
Яагаад PVC мембран гэж?
Уламжлалт битум материалтай харьцуулахад PVC мембран илүү хөнгөн, удаан эдэлгээтэй, угсралт нь хямд.
Эх сурвалж: битум ба PVC мембраны техникийн үзүүлэлтийн харьцуулалт.
Хэдэн төгрөг болох вэ?
Талбай, материалаа сонгоод шаардлагатай хэмжээ, ойролцоо дүнгээ шууд харна уу.
ℹ 2м × 20м өнхрөх, 30–50 жилийн эдэлгээ
- Шаардлагатай материал
- ≈ 220 м²
- Өнхрөх / сав
- ≈ 6 ш
- Ажлын хэлбэр
- Материал + угсралт
Угсралт, хуулалтын үнийг объектын үзлэгийн дараа тооцно. 10% давхарлалт, хаягдлыг тооцсон. Эцсийн үнэ үзлэгийн дараа баталгаажна.
Захиалгаас баталгаа хүртэл
Зөвлөгөө ба үзлэг
Объект дээр очиж дээвэр, суурийн байдлыг үнэлж, шийдлээ санал болгоно.
Материал сонголт
Барилгын онцлогт тохирох PVC, TPO, EPDM, GEO мембраныг сонгоно.
Угсралт
Мэргэшсэн баг зориулалтын тоног төхөөрөмжөөр угсарна.
Баталгаа ба үйлчилгээ
Ажлаа хүлээлгэн өгч, урт хугацааны баталгаат үйлчилгээ үзүүлнэ.
Мембране бүтээгдэхүүн
Суурь, зоорь● Бэлэн25,000₮ / м²HDPE битүмэн мембран (өөрөө наалддаг)
Барилгын суурь, зоорийн давхрын ханын ус шүүрэл, нэвчилтээс хамгаална. Халааж наах шаардлагагүй. 1.5мм × 1м × 20м. Үнэ: 25,000₮/м².
Дэлгэрэнгүй→Төмөр дээврийн шингэн мембран
Зэвэрч гоожсон, залгаас болон шурупны нүхээр ус дусдаг төмөр дээврийг бүрэн шийднэ. -40°C хүйтэнд тэсвэртэй. 20кг савалгаа — 300,000₮.
Дэлгэрэнгүй→
Мембране● БэлэнPVC WATERPROOF MEMBRANE
PVC мембрам нь барилгын дээвэр, туннель, зоорь болон бусад шугамын ажилд хэрэглэгдэнэ. 30–50 жилийн чанарын баталгаатай.
Дэлгэрэнгүй→
Мембране● БэлэнTPO WATERPROOF MEMBRANE
Бүх төрлийн хавтгай дээвэрт ашиглаж болох, нар салхины эсрэг хамгаалалттай термопластик полиолефин мембран.
Дэлгэрэнгүй→
Мембране● БэлэнEPDM WATERPROOF MEMBRANE
Уян хатан чанартай, бүх төрлийн бүтэцд тохиромжтой тусгай зориулалтын ус үл нэвтрүүлэгч хулдаас.
Дэлгэрэнгүй→
Мембране● БэлэнSELF-ADHESIVE MEMBRANE
Өөрөө наалддаг мембране — хамгийн сүүлийн үеийн патентлагдсан технологи.
Дэлгэрэнгүй→Гүйцэтгэсэн ажлууд
Орон сууц, оффис, эмнэлэг, сургууль, үйлдвэрийн барилгуудын дээвэр, ус тусгаарлалт.








Нэг баг болон ажилладаг
Бид өмнө тавьсан зорилгынхоо төлөө нэгдэж нэг баг болон ажилладаг. Баг болж ажилласнаараа асуудлыг олон өнцгөөс харж цаг хугацааг хэмнэн ажлын бүтээлч байдал нэмэгдэж үр бүтээлтэй, чанартайгаар ажлаа гүйцэтгэж чаддаг.

















Асуулт, хариулт
Мембран дээвэр, ус тусгаарлалтын талаар хамгийн их асуудаг асуултууд.
Зөв угсарсан PVC мембран дээвэр ойролцоогоор 30–50 жил засвар үйлчилгээ шаардахгүй эдэлдэг. Харьцуулбал битум материалын ашиглалтын дундаж хугацаа 10 жил орчим байдаг.
PVC мембран нь 1 м²-т 1.5 кг (битум 8.3 кг) хөнгөн, хэт ягаан туяа, механик гэмтэл, температурын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, илжирдэггүй, үндэс ургадаггүй. Угсралтын зардал нь битумаас ойролцоогоор 1.5 дахин хямд.
PVC мембраны гулзайлтын гүйцэтгэл -25°C, TPO мембраных -40°C тул улирлаас үл хамааран ажил гүйцэтгэх боломжтой. Нарийвчилсан хуваарийг объектын нөхцөлөөс хамааруулан тохирно.
Үгүй. PVC мембраныг зориулалтын буугаар +350°C–+400°C халуун агаараар халааж нийлүүлдэг тул ил гал ашигладаггүй. Иймээс газрын тос, химийн болон галын эрсдэлтэй барилгад ч тохиромжтой.
Ихэнх тохиолдолд хуучин бүрээсийн байдлыг үзлэгээр үнэлсний дараа шийднэ. Манай мэргэжилтэн объект дээр очиж үзлэг хийгээд хамгийн оновчтой шийдлийг санал болгоно.
Зэвэрсэн, залгаас болон шурупны нүхээр гоожсон төмөр дээвэрт шингэн мембран тохиромжтой. 1 м²-т 1.5 мм зузаантай түрхэхэд ойролцоогоор 2–2.5 кг зарцуулна. 20 кг савалгаатай.
Бидэнтэй холбогдоорой
Үнийн санал, үзлэг, зөвлөгөө авах эсвэл санал гомдлоо илгээнэ үү. Ажлын 1 өдрийн дотор хариу өгнө.
- ☎Утас976-98112118, 976-89110116
- ✉И-мэйлinfo@khasavdar.mn
- ⌖ХаягУлаанбаатар хот, СБД 11-р хороо, “Рашаантын 18”, 3 давхар, 11 тоот
- ◷Ажлын цагДаваа–Баасан 09:00–18:00


