Түгээмэл асуулт
Мембран дээвэр, ус тусгаарлалтын талаар хамгийн их асуудаг асуултууд.
Зөв угсарсан PVC мембран дээвэр ойролцоогоор 30–50 жил засвар үйлчилгээ шаардахгүй эдэлдэг. Харьцуулбал битум материалын ашиглалтын дундаж хугацаа 10 жил орчим байдаг.
PVC мембран нь 1 м²-т 1.5 кг (битум 8.3 кг) хөнгөн, хэт ягаан туяа, механик гэмтэл, температурын өөрчлөлтөд илүү тэсвэртэй, илжирдэггүй, үндэс ургадаггүй. Угсралтын зардал нь битумаас ойролцоогоор 1.5 дахин хямд.
PVC мембраны гулзайлтын гүйцэтгэл -25°C, TPO мембраных -40°C тул улирлаас үл хамааран ажил гүйцэтгэх боломжтой. Нарийвчилсан хуваарийг объектын нөхцөлөөс хамааруулан тохирно.
Үгүй. PVC мембраныг зориулалтын буугаар +350°C–+400°C халуун агаараар халааж нийлүүлдэг тул ил гал ашигладаггүй. Иймээс газрын тос, химийн болон галын эрсдэлтэй барилгад ч тохиромжтой.
Ихэнх тохиолдолд хуучин бүрээсийн байдлыг үзлэгээр үнэлсний дараа шийднэ. Манай мэргэжилтэн объект дээр очиж үзлэг хийгээд хамгийн оновчтой шийдлийг санал болгоно.
Зэвэрсэн, залгаас болон шурупны нүхээр гоожсон төмөр дээвэрт шингэн мембран тохиромжтой. 1 м²-т 1.5 мм зузаантай түрхэхэд ойролцоогоор 2–2.5 кг зарцуулна. 20 кг савалгаатай.
Өөрөө наалддаг HDPE битүмэн мембран эсвэл PVC мембран ашигладаг. HDPE мембран нь халааж наах шаардлагагүй, бетон цутгасны дараа бетонтой хүчтэй холбоос үүсгэдэг.
Тийм. Хувь хүн болон албан байгууллагатай хамтран ажиллана. Материал худалдан авах, угсралт хийлгэх, зөвлөгөө авах аль ч хэлбэрээр хандаж болно.
Сайтын "Үнэ тооцоолуур"-аар ойролцоо дүнгээ харж, "Үнийн санал авах" товчоор хүсэлтээ илгээнэ үү. Эсвэл 98112118, 89180507 дугаарт залгаарай. Үзлэгийн дараа эцсийн үнийн санал гаргана.
Асуултынхаа хариуг олсонгүй юу?
Бидэнтэй шууд холбогдож зөвлөгөө аваарай.
