
Дээвэр угсралт

Ус үл нэвтрүүлэгч материал МЕМБРАНЕ
30–50 жилийн турш засвар үйлчилгээ шаардахгүй, эдэлгээ удаан.

Мембрам нь PVC, TPO, EPDM, HDPE geo-membrane гэх мэт олон төрөл байдаг. Эдгээр нь орц найрлагаасаа хамаараад төрөл бүр байна. Мембрам нь чанарын хувьд битум материалаас физик механик шинж чанар, удаан эдэлгээ, хялбар угсралт, эдийн засгийн хэмнэлт зэрэг давуу талтай.
Одоо Монголд түлхүү хэрэглэгдэж байгаа нь PVC мембрам бөгөөд галд тэсвэртэй, галын сорилын гэрчилгээтэй материал юм. PVC мембрам угсрах явцад ил гал ашигладаггүй тул газрын тос, хими болон бусад галын өндөр эрсдэлтэй үйлдвэр, үйлчилгээний барилга байгууламжийн дээврийн засварын ажилд нэн тохиромжтой.
Зориулалтын буугаар +350°C-аас +400°C-д халааж наадаг
PVC мембрам нь нарны хэт ягаан туяа, салхи, хэт өндөр ба хасах температур зэрэг гадны нөлөөнд тэсвэртэй. +40°C – -40°C хэмд уян чанараа хадгалдаг, хөлддөггүй, Монгол орны хатуу ширүүн уур амьсгалд зохицсон материал юм.



Битум материал ба PVC мембрам
| № | Үзүүлэлт | Битум болон битум полимер материал | Ус тусгаарлагч PVC мембрам |
|---|---|---|---|
| 1 | Жин | 8,3 кг/м² | 1,5 кг/м² |
| 2 | Шатах чанар | Хүчтэй шатамхай | Бага шатамхай |
| 3 | Хэт ягаан туяанд тэсвэрлэх чанар | Бага | Их |
| 4 | Механик гэмтэлд тэсвэрлэх чанар | Бага | Их |
| 5 | Температурын өөрчлөлтөд тэсвэрлэх чанар | Бага | Их |
| 6 | Оёдлын бат бэх чанар | Тэсвэртэй | Маш тэсвэртэй |
| 7 | Боодлын талбай | 10–15 м² | 40–50 м² |
| 8 | Илжрэх эсэх | Илжирнэ | Үгүй |
| 9 | Үндэс ургах эсэх | Суурь материалаас хамаарна | Үгүй |
| 10 | Ашиглалтын дундаж хугацаа | 10 жил | Ойролцоогоор 50 жил |
PVC мембрам угсрах ажил нь битум материалын угсралтын ажлаас 1.5 дахин хямд зардалтай байдаг.
Хамтран ажиллах санал
Дээвэр угсралт, засвар үйлчилгээ болон ус үл нэвтрүүлэгч мембране материалын талаар бидэнтэй холбогдоорой.
